Азийн пара наадмаас Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ
“Ханжоу-2022” Азийн пара наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.27/ пауэрлифтингийн төрөл болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 251 кг-ыг шахаж алтан медаль, мөн тус улсын тамирчин Саман Рази хүрэл медаль тус тус хүртжээ.
Э.Содномпилжээ нь “Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө медаль гээд Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл медаль хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.