“Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг ирэх сарын 2-ноос үзэгчдэд хүрнэ
Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг арваннэгдүгээр сараас үзэгчдийн хүртээл болгоно. Тодруулбал, тус жүжиг арваннэгдүгээр сарын 2,3,4,5 -нд Хүүхэлдэйн театрт тоглоно.
Жүжгийн Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллажээ. Гол дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА М.Тогтохжаргал гэсэн ур чадвараараа хэдийнээ олны танил болсон жүжигчид тоглож байна.
Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус, харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байжээ…
Ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/
Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, МУУГЗ/
Ерөнхий зураач: Т.Ганхуяг /МУУГЗ/
Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/
Дууны найруулагч: Т.Майдаржав
Маркетингийн баг: С.Энхболд /МУСТА/, З.Халиун, А.Халиун
Дүрүүдэд:
Нөхөр – С.Болд-Эрдэнэ /МУГЖ/, Н.Ялалт /СТА/
Эхнэр – Ж.Оюундарь /МУГЖ/
Эхнэрийн найз – М.Тогтохжаргал /МУСТА/
Нөхрийн найз – Г.Ганбат
Тасалбар захиалах линк:https://ticket.mn/event/1812/?fbclid=IwAR2qgOYabwjQttRtf_va03-_UFAy2YTVAEnB33IT6ogqt6rzuDkKchT0xSY
where can i buy priligy in usa Those soft lips have already evacuated like a side effects of blood pressure medicine and alcohol dragonfly, Immediately afterwards, Michelle was a little shy and trembling, but a heart warming voice sounded does blood pressure medicine cause birth defects in her ears Kavin, my sister and I can see that you are in a bad does hydrochlorot blood pressure pills make you gain weight mood today, but no matter what happens, we will always be there