Дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэд намыг төлөөлөх эрх хадгалагдана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус 17 дугаар цахим хуралдаан өчигдөр /2021.01.31/ болж, дараах асуудлыг хэлэлцжээ.

Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны хуралдаан 62 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудлыг хэлэлцжээ. Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд Ардчилсан намын дотоод асуудлыг Улстөрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нээлттэй орхисон.

Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдсан Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанаар дараагийн намын дарга сонгогдож, намын их хурлаар батламжлагдах хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэсэн байна.

С.Сүрэн

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments