З.Шинэчагтага улаан хуудас авч ялагдлаа

Дэлхийн шилдэг холимог тулааны холбоодын нэг “ONE Championship”-ийн TNT II өдөрлөг өнөөдөр/2021.04.15/ Сингапур улсад болж байна.

Тус өдөрлөгт Ширэн бээлий клуб, “Zorky MMA” багийн холимог тулаанч З.Шинэчагтага Японы Ёшики Накахартай тулалдсан боловч хэвтээ байрлалаас өрсөлдөгчийнхөө толгойг өшиглөсөн хэмээн улаан хуудас авч, ялагдал хүлээлээ.

З.Шинэчагтга тулааны дараа “Хөлөө толгойг нь давуулж авахдаа санамсаргүй толгойг нь цохичихлоо. Өрсөлдөгчөөсөө уучлалт гуйж байна” гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments