Э.Бат-Амгалан: Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 30-наас өмнө өөрчлөх хуулийн заалттай. Тус хуульд эмэгтэйчүүдийн квот, зардал бууруулахаас эхлээд олон асуудлыг УИХ-ын сонгуулийн хуультай нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2148 бий. Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно.Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална. Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Хэн мөнгөтэй боломжтойгоо харуулсан самбарын өрсөлдөөн ингэж явагддаг байсан. Иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан. Ингэсээр улсын хэмжээнд 1523 самбар хийгдэж зардал буурна. Сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгасан” гэв