Б.Ганхуяг: Биеэр гарсан юм цус шүүрээд байгаа учраас би дотуур өмд ч өмсөхөө больсон. Эмчлүүлмээр байна
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг болон өмгөөлөгч нь цагдан хориог өөрчилж, батлан даалтад гарах хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний биеийн байдал таагүй байгаа. Бүх биеэр юм туураад, алхахад хүнд. Буйл, гар хөхрөөд эхэлсэн. Шинжилгээний хариуг надад танилцуулаагүй, хэвийн гарсан гэдэг зүйлийг л хэлсэн. Би зөвхөн монголдоо байдаг хүн. Хэргээс хэзээ ч зугтахгүй. Биеийн байдлыг минь харгалзаж үзэхийг хүсч байна. Биеэр гарсан юм цус шүүрээд байгаа учраас би дотуур өмд ч өмсөхөө больсон. Эмчлүүлмээр байна. Цагдан хориог өөрчилж өгөхийг хүсэж байна “гэжээ.
Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний цагдан хориог өөрчлөхгүй бөгөөд зарим шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-н хүртэл хойшлуулсан байна.