Шинээр 742 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 742 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 18565 оллоо. Мөн хугацаанд 385 хүн эмнэлгээс гарсан бол хүн дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тухайлбал, 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэр гэсэн оноштойгоор нас баржээ.
69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд ковидын халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад ковид-19-ийн хүнд хэлбэрийн оноштойгоор нас баржээ. 72 настай эрэгтэй халдвар авсан нь гуравдугаар сарын 18-нд батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад ковидын нэн хүнд оноштойгоор нас баржээ.
Түүнчлэн СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал оноштой, халдвартай иргэн нас барсан байна.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 638 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 31 хүн нас бараад байгаа юм” гэлээ.
Definitely, what a great website and revealing posts, I definitely will bookmark your blog.All the Best!