Д.Пүрэвдорж: Б.Ганхуягийг хордуулан устгаж өөрсдийн булхай, луйвраа далдлах гэж байна

Т. Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг болон түүний өмгөөлөгч нар цагдан хориог цуцалж өгөхийг хүссэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний цагдан хориог өөрчлөхгүй бөгөөд зарим шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-н хүртэл хойшлуулсан юм.

Шүүх хурлын дараах шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч Б.Ганхуягийн ар гэрээс  түүний эрүүл мэндийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр түүний хүргэн ах Д.Пүрэвдорж мэдээлэл өгөхдөө ” Б.Ганхуяг есдүгээр сарын 12-ны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр ноцтой мэдэгдэл хийсэн. Б.Ганхуягийн бие огцом муудсан. Хордлогод орж бөөлжиж, даралт нь 80 хүртэл унасан. Үүний дагуу бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Өдийг болтол хайхрахгүй байгаа. Есөн сараас хойш Б.Ганхуяг хордлогын байдалтай байгаа. Бүтэн биеэр нь  яр, шарх гарсан. Хурууных нь хумснууд бүгд хөхөрсөн. Буйл нь хүртэл хөхөрсөн. Хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байгаа. Эрүүл мэндийн хувьд маш эрүүл чийрэг хүн байсан. Ямарваа нэг суурь өвчингүй байсан. Гэтэл нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон байна. Үндсэндээ эрх бүхий эрх мэдэлтнүүд гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж байна гэж манай гэр бүлийн зүгээс харж байна. Энэ хүнийг хордуулан устгаж өөрсдийн хийсэн булхай, луйврыг халхавчилж энэ хүнийг далд оруулж байж нүүрсний хулгайг шийдсэн гэдэг дүр үзүүлэх гэж байна. Түүний  амь насанд ноцтой хохирол учруулж байна. Ийм учраас бид хоёр сар гаруй хугацаанд тэвчсэний эцэст арга тасраад энэхүү мэдэгдлийг хийж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *