Д.Ганбат: Хүүхдийн төлөө “За” гэж дуугарахаас өөр хүүхдэд зориулсан юу байгаа юм
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар өнгөрөгч аравдугаар сарын 25-нд болсон “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол”-ын тайланг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Бамбарууш кофе шоп ашиглалтад орсон уу. Хүүхдийн төлөө за гэж дуугарахаас өөр хүүхдэд зориулсан юу байгаа юм. Өнөөдөр тэр аутизмтай хүүхдүүд, 29 дүгээр дунд сургууль, хамгийн наад шаардлага тавих ёстой хүүхдүүддээ анхаарал тавьж байгаа юм уу. Тэдгээр хүүхдүүд илчлэгтэй хоол хүнсээ хэрэглэж чадаж байгаа юу. Үүний талаар яримаар байна. Зүгээр ингэж аргацаасан маягаар хандмааргүй байна” гэсэн юм.