Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх хуулийн төсөл санаачилжээ
Ипотекийн найман хувийг зургаан хувь руу шилжүүлэх зорилгоор байгуулагдсан иргэдийн түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түр хорооны үүсгэн байгуулагч Т.Төгсбаяр “Нийгэмд эрх тэгш байдал алдагдсан. Зарим хүн зургаан хувиар ипотекийн зээл төлж байхад хэсэг бүлэг хүн найман хувиар төлж байна. 200 гаруй мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа. D-Parliament системд “Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх” хуулийн төсөл санаачлах санал гарсан. Өнөөдрийн байдлаар 18450 хүн гарын үсгээ зурсан байна.100 мянган хүний гарын үсэг цуглуулчихвал УИХ-аар орох боломж бүрдэнэ. Санал хүлээн авах хугацаа дуусахад 16 хоног л үлдсэн.100 мянган хүний гарын үсэг цуглуулах нь хүнд тул бид өнөөдөр мэдээлэл хийж, ард иргэдээсээ D-Parliament-д санал өгөөч гэж гуйж байгаа юм. Энэ бидний хамгийн сүүлийн боломж юм. Түр хороо одоогоор найман хүнтэй байгаа, санал цуглуулахын төлөө бүх хүчээрээ явна” гэв.