УБТЗ-ын Үл эвдэх сорилтын лаборатори магадлан итгэмжлэгдлээ

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын тушаалаар УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн Үл эвдэх сорилтын лаборатори нь ISO 17025:2017(MNS ISO/IEC 17025:2018) стандартын шаардлага хангасан тул Үл эвдэх сорилтын багаж төхөөрөмжийн  шалгалт, тохируулга  гүйцэтгүүлэхээр итгэмжлэгдлээ.

            Хэмжил зүйн төвийн Үл эвдэх сорилтын лаборатори нь үл эвдэх сорилтын багаж төхөөрөмжийн шалгалт, тохируулгаар Монгол Улсдаа анх удаа магадлан итгэмжлэгдэж, төмөр замын салбарын төдийгүй бусад гадны байгууллагад итгэмжлэлийн хүрээнд  хэмжил зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байгаа юм.

            Уг лаборатори нь 2021 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд зөвхөн Төмөр замын салбарын хэмжээнд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн.

Одоогийн байдалаар Хэмжил зүйн төвд Үл эвдэх сорилтын 3-р түвшний эрхтэй 3 ажилтан, 2-р түвшний эрхтэй 3 ажилтан, 1-р түвшний эрхтэй 2 ажилтан  ажил үүрэг гүйцэтгэж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *