Дуудлагад явж байсан түргэний эмч замдаа таарсан жирэмсэн эхийг амаржуулжээ

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Дуудлагын их эмч Г.Энхцогт өчигдөр /2021.04.14/ хотын төвөөс 20 гаруй км Тахилтын эцэс рүү дуудлагаар явж байх зам зуурт нь гэрлээ анивчуулсан машин тусламж хүсэн зогсож таарчээ.

Буугаад очсон чинь юу юугүй амаржих дөхсөн ээж, бүр хүүхдийнх нь толгой цухуйчихсан байж. Тиймээс түргэний машиндаа оруулж, эх барьж авчээ. 3 кг хүү эсэн мэнд мэндэлж, эхийнхээ энгэрт иржээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *