ЕБС-ийн сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Бүх ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд, 11-р сарын 6-н буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан юм. Тодруулбал,

I улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10- 12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments