С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багтай гэрээ байгууллаа

“Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, дугуйчин Сайнбаярын Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багтай гэрээ байгуулжээ.

Тэрээр Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос Би Эйч” (Burgos BH) багтай гэрээ байгуулж, уг багийн 19 дэх гишүүн болсон байна.

Ингэснээр сүүлийн хоёр жилд Монгол Улсын шигшээ баг болон Тайландын “Теренгану” багт тогтмол өндөр амжилт үзүүлээд буй С.Жамбалжамц мэргэжлийн дугуйн “Уорлд тур” уралдаануудад оролцох анхны монгол дугуйчин болж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments