Б.Бат-Эрдэнэ: Өвлийн аялал жуулчлалыг сурталчлах хүрээнд Монголд 6 баг ирэхээр бэлтгэгдэж байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийг танилцуулах үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ   Өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг өглөө.

Тэрээр, “2023 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа. Ингэснээр аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэдэг тооцоо төлөвлөгөөтэй байна.

Аравдугаар сард Их цайны зам буюу Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд хэлэлцээрийн түвшинд амжилттай хийгдлээ.

11 дүгээр сард өвлийн аялал жуулчлалыг, 2024 оны хоёрдугаар сард цагаан сарыг сурталчлах инфлүэнсерүүдийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. 2023-2024 онд нийт зургаан удаагийн багийг авчрахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийн 500 орчим сая хүнд хүрч, 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан үзүүлэлтэд хүрлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *