Ц.Хуланд оногдуулсан 9.6 жилийн ялыг Давж заалдах шатны шүүх 8.1 жил болгон бууруулжээ
Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болжээ.
Тодруулбал, Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад, анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэгвэл өчигдөр Давж заалдах шатны шүүх хурал болж Ц.Хуланд анхан шатны шүүхээс оногдуулсан 9,6 жилийн ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон бууруулсан байна.