Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга коронавирусийн улмаас нас баржээ
Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Д нь өнөөдөр /2021.04.15/ коронавирусийн улмаас харамсалтайгаар нас барсан байна. Тэрээр Цэргийн төв эмнэлэгт 10 гаруй хоног эмчлүүлж байжээ.
Дэд хурандаа цолтой, 43 настай Ж.Д нь лдэв архаг хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан гэдгийг ойрын эх сурвалжлууд мэдээлж байна. Талийгаач нь албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авч улмаар нас баржээ. Гүн эмгэнэл илэрхийлье.