П.Сайнзориг: Хамгийн дээд тал нь 13 сая төгрөгийн торгуультай жолооч байна
УИХ-ын чуулганаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг замын хөдөлгөөний торгуулийн төлөлт ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Торгууль шийтгэлийн төлөлт улсын хэмжээнд 70.1 хувьтай байгаа. Үлдсэн хувь дээр байнгын татамжтай зөрчил гаргадаг, торгууль нь хуримтлагдсан нөхөд бий. Хамгийн дээд тал нь 13 сая төгрөгийн торгуулиа төлөөгүй этгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа” гэв.