Ерөнхий сайдын саналаар тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараах шийдвэрийн гаргалаа. Хурлын үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бид нэгт, төсвийн ажлын хэсгийн тайланг сонслоо. Хоёрт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Төсөвтэй холбоотой асуудлаар, ажлын хэсгийг миний бие ахалж байна. Хэд хэдэн чиглэлээр зарчмын өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь гэж тусгасан. Ажлын хэсэг дээр яриад, 590 тэрбумаар төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Улмаар 2 хувь оруулах тооцоолол хийсэн. Тодорхой хэмжээнд зардал бууруулах, ХО-ын шинжтэй зарим зардлыг нэмэх нь зүйтэй.
Төсөв дагаж, тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх санал орж ирсэн. Энэ нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага буюу 55 мянган төгрөг. Үүнийг Ерөнхий сайд санал болгосны дагуу, бүлэг дээр яриад тэтгэврийн хэмжээг бодит тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эх үүсвэрийг ажлын хэсэг тооцоолон оруулж ирнэ” гэв.