Өнөөдрийн Зурхай: 2021/04/16
Матар
Удаан хугацаанд нэг газар байсан бол богино ч гэсэн аялалд явах боломжийг ашигла. Ажил хэргийн маргаан гарч болзошгүй өдөр. Өөрийн үзэл бодлоос яаран ухрах хэрэггүй боловч илэрхий маргаж тэмцэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс хайрын харьцаагаа албан ёсны болгох хүсэл төрнө. Үнэнч хайрыг урт удаан, аз жаргалтай амьдрал хүлээж байна.
Хумх
Сэтгэлийн хөдлөлөө ухаалаг байдлаар даван гарч чадвал түр зуурын төөрөгдлөөс гарах болно. Ажил хийх идэвх зүтгэл буурсан ч санаа зовох хэрэггүй. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлэх нь чухал. Тогтмол хурдаар ажлаа хийж зарим зүйл дээр өөртөө шүүмжлэлтэй ханд. Халдварт өвчин тусахгүй тулд зориулалтын уусмалаар хоолой амаа байнга зайл.
Загас
Ажил хэргээс түр ч болов холдон амрах хэрэгтэй. Шинэ албан тушаалд очих, гэр бүлийн амьдралаа сайжруулах талаар бодно. Өнгөрсөн амьдралаа дүгнэн цэгнэж ирээдүйгээ өөрчлөх алхам зоригтой хийх нь хамгийн ухаалаг алхам мөн. Зөвхөн өөртөө найдаж, үзсэн туулсан туршлагадаа тулгуурла.
Хонь
Зарим таагүй хандлага урьд өдрөөс дээрдэх зүйлгүй. Гутраад яахав. Энэ бол түр зуурын үзэгдэл гэдэгт итгэ. Харин ирээдүйд тус болох ивээн тэтгэгч, хамтрах хүн хайж байгаа бол өнөөдөр тийм хүнтэйгээ учрах магадлалтай. Аливаа асуудалд харилцан тохиролцсон шийдвэр гаргахыг хичээ.
Үхэр
Ажил хэрэгч хүмүүст ч аль нэг асуудлыг онцгойлон барьж авахад хүндрэлтэй байх болно. Ажил ихтэй байх учир гэр орны ажил болон хүүхдүүдийн хүмүүжилд зав гарах боломжгүй байна. Үүнээс болж асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь зохимжтой. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдгээр ажил хэрэг болон хувийн амьдралаа аль алийг нь зохицуул.
Ихэр
Ямар нэгэн муу эсвэл эрсдэлтэй зүйлийн талаар хэт төсөөлөн бодох хэрэггүй. Та аливаа сонирхолтой адал явдалд тэмүүлэх хандлагатай байна. Нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. Өнөөдөр хэт өндөр санаачлага гаргахгүй байхыг хичээ. Дэмий зүйлд санаа зовохгүй байвал таны дур татам чадвар нэмэгдэнэ.
Мэлхий
Гадаад байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Ажил хэрэгч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд сайн өдөр. Таны дотоод сэтгэл зөрчилтэй байж магадгүй. Мөрөөдөл тань хий хоосон юм мэт санагдвал та нэгэн хэвийн байдлыг тэвчиж чадахгүй бололтой. Зөн мэдрэмжээ зөв бодол санаагаар хэрэгтэй зүг рүү нь чиглүүл.
Арслан
Ойр дотны хүмүүсээ гомдоолгүй, хүсэлт гуйлтыг нь аль болох биелүүлэхийг бод. Бүтээлч хүмүүсийн ажил хэрэг таатай байх цаг үе. Арилжаа наймаанд явбал сонирхолтой мөн ашигтай байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямралд орж болзошгүй тул анхаар. Биеийн эсэргүүцэл сулрах тул дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэ.
Охин
Хувийн амьдралд чухам юу хамгийн хэрэгтэй байгааг эргэцүүлнэ. Өөрийн зорилгоо тодорхойлж, тайван байдлаа хадгал. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй. Ирээдүйгээ өөрөө бүтээ. Өөрийн сайн сайхан байдлын төлөө бурханд талархаж болох ч бусдад найдах хэрэггүй. Бүх эрч хүчээ ажилдаа зориул. Санхүүгийн байдалд сайн нөлөө үзүүлэх хуучин авлагаа буцаан авна.
Хилэнц
Ажил дээр маргаан гарч болзошгүй. Та энэ бэрхшээлээс болж шантрах хэрэггүй. Хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Өнөөдөр таны анхаарлыг шинжлэх ухаан, мэдээллийн технологийн шинэ нээлтүүд татна.
Жинлүүр
Өнөөдөр ажил хэрэгт олон хүндрэл учирна. Ийм үед та оюун санаа болон бие махбодын тэнцвэрийг яаралтай олж авах хэрэгтэй болно. Элдэв хов живэнд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та алдаагаа зөн совингоороо мэдрэх боловч засахад хүнд байна. Та өөртөө ямар ч хэцүү байсан зарим зүйлийг зүгээр л орхих сэтгэлийн тэнхээтэй бай.
Нум
Нэр алдрыг дагаж эд баялаг бий болно. Уран бүтээлч хүмүүс нэг байрандаа гацсан байж мэднэ. Та өөрийгөө хөндлөнгөөс хараад үз. Магадгүй та юу буруу байгааг олж харах байх. Тодорхой мөнгийг буяны үйлсэд зориул. Ирээдүйн төлөвлөгөөг ихээхэн өөрчлөх хувь заяаны эргэлтэд бэлэн бай. Өнөөдөр танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл төвийг сахь.