ОБЕГ: Цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна хэмээн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Иймд,

  • Зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
  • Цаг агаарын мэдээг тогтмол сонсох
  • Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах
  • Өндөр хүчдэлээс хол байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments