Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авчээ

Улсын начин Э.Энхбатыг зодож, ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулагдаад байгаа олимпын аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Тус хорих ангид халдварын шинжилгээг өнөө өглөө хийсэн байна. Халдвартай нь батлагдсан учир хорих ангийн эмнэлэгт хүргээд байгаа юм байна. Уг хорих ангиас одоогийн байдлаар халдварын 35 тохиолдол батлагдаад байгаа юм байна.

Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 20 хоногийн хугацаатай цагдан хориод байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *