|

ХӨСҮТ-өөс хөл хорионы хугацааг сунгах санал гаргажээ

Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосноос хойш зургаа хоног өнгөрч байна. Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Еagle” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хөл хорионы хугацааг дахин сунгах санал гаргасан талаар дурьдсан байна.

Тэрбээр “Тохиолдлын тоо оргил үедээ хүрснээс хойш 14-21 хоногийн дараа хүндрэлүүд нь илэрдэг. Тэгэхээр магадгүй хөл хорио дуусах үед нас баралтын тоо оргил хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нас барьж байгаа хүмүүс маань архаг, суурь өвчтэй хүмүүс байгаа. Коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулахгүй гэсэн дүрэм журамтай. Тиймээс тэр хүмүүс яг халдвараасаа болоод нас барав уу, эсвэл архаг суурь өвчин нь нөлөөлөв үү гэдгийг нарийн тогтоох боломжгүй байгаа.

ХӨСҮТ, ЭМЯ анхнаасаа 28 хоногийн хөл хорио тогтоох саналтай байсан. Хөл хорио тогтоохгүйгээр халдварын тархалтыг зогсоох ямар ч боломжгүй гэдгийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид тохиолдлын тоо, нас баралтын тоог үндэслээд хөл хорионы хугацааг сунгах санал тавьж байгаа” гэжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Eagle.mn сайтаас уншаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *