Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит /2023.11.08/ хуралдаан болж байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.
Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.