|

С.Баярцогт нарыг шүүх хурал хойшиллоо

С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн байранд өнөөдөр /2021.04.16/ шүүх хурал товлоод байсан ч шүүхийн байранд өчигдөр Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг энэ сарын 23-ны өдрийг дуустал түр хойшуулах шийдвэрийг гаргажээ.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны  долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээ арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *