Д.Тогтохсүрэн: Сургууль, цэцэрлэгийн хоолны асуудал дээр эцэг эхээс 50 хувь гаргадаг жишиг рүү явахаас өөр аргагүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хүүхдийн хоолны мөнгөтэй холбоотой асуудлаар Л.Энх-Амгалан сайд олон хувилбаруудыг сонгож ажилласан. 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ их өндөр дүн байгаа юм. Миний хувийн бодол бол эцэг эхээс 50 хувь гаргадаг энэ жишиг рүү явахаас өөр арга байхгүй байх аа. Эцэг эхийн оролцоог бий болгох хэрэгтэй байх аа” гэлээ.