Ц.Нанзаддорж хуралд оролцоогүй гэх шалтгаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хойшиллоо

Өнөөдөр /2021.04.16/ 09.30 цагт ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан товлогдсон байсан ч ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар  хойшилсон байна.

Тус хуралдаанаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхийг шийдэхээр товлоод байв. Хуралдааны бүрэлдэхүүний хувьд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд оролцохоор байсан байна.

Ерөнхийлөгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг хуралд оролцох хүсэлт өгсөн ч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй аж. Учир нь албан бичгээ буруу хаягласан гэж үзсэн байна.

Дараагийн хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй бөгөөд хуралдааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, татгалзсан гишүүнийг нэхэн томилсны дараа Дунд суудлын хуралдааныг дахин томилох юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *