Ц.Даваасүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой соёлгүй харилцаа замын түгжрэлд нөлөөлж байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Тээврийн хэрэгслийн соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа шүү. Өөрсдөө зам дээр машинаа тавьж явчихаад тоохгүй. Хэлэхээр Юун сүртэй юм гээд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө өөр хүн машин тавьсаныг хараад новш чинь машинаа тавиад явчихаж гээд байдаг. Өөрөө тавьж болдог бусад нь тавьж болдоггүй. Энэ нэг Монгол ёсзүйн төлөвшлийг арилгахгүй бол бидэнд маш хүнд чирэгдлийн авчирч байна. Хуулиас гадна соёлтой харилцаанд анхаарах хэрэгтэй” гэв.