ОБЕГ. Дундговьд аймагт мотоциклтой гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Дундговь аймгийн Өлзийт сумын Үйзэн багийн Ширээ гэдэг газар тус сумын харьяат иргэн О нь мотоциклоор Өлзийт сумаас Сайнцагаан сумын чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлага мэдээллийг энэ сарын 08-ны өдрийн 21:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн О /39 настай, эрэгтэй/-ийг 22:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11-р сарын 09-ний өдрийн 00:49 цагт тус багийн “Ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 4 км/-аас эсэн мэнд олжээ.