З.Батбаяр: “Туул, Сэлбэ гол руу давсаар бохирдсон их хэмжээний цас хийж байна” гэсэн мэдээлэл ирсэн

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байх асуудлыг УСУГ-тай ярьж байна хэмээн Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Туул, Сэлбэ гол руу давсаар бохирдсон их хэмжээний цас хийж байна гэсэн хэд хэдэн мэдээлэл бидэнд ирсэн. Хяналтын газраас очиж шалгаж, зарим арга хэмжээг авлаа.

Өдөрт 180,000 гаруй тонн давс зам дээр цацаж байгаа. Энэ хэмжээний давс цасаар дамжаад гол руу орвол бохирдлын хэмжээг нэмэх нь гэдгийг анхаарах ёстой.

Улаанбаатар хот болон аймгуудад төв цэвэрлэх байгууламжууд байгаль орчны болон голын бохирдлын эх үүсвэр болоод байгаа. Тийм учраас төв цэвэрлэх байгууламжуудыг яаралтай чанаржуулах шаардлагатай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *