СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна
Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2+3 градус дулаан, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Энэ сарын 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-ний өдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -11-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна.