“Хийморьтой 20” сугалааны асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ

Хийморьтой 20 сугалааны хөтөлбөр багагүй хугацаанд үзэгч хэрэглэгч нарыг өөртөө татан, шагнал хонжвор нь ч олны сонирхлыг хөдөлгөж,зохион байгуулагдсаар ирсэн.

Тэгвэл өчигдөр уг сугалааны азтан шалгаруулах шууд эфирийн үеэр үзэгчид сэжиг бүхий, дургүйцэл төрүүлж, эргэлзээ үүсгэх үзэгдлийг анзаарч харсан бөгөөд уг асуудал олон нийтийн сүлжээгээр багагүй шуугиан үүсгээд байлаа.

Мөн өчигдөр ТВ9 телевизийн суваг албан ёсны мэдэгдэл хийж, тухайн компанитай хамтран ажиллахаа зогсоолоо хэмээн нийтлээд байсан ч удалгүй мэдэгдлээ устгаад байсан билээ.

Тэгвэл энэ асуудлын дагуу өнөөдөр буюу 4 дүгээр сарын 16-наас эхлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар хяналт шалгалт хийж эхлээд байгаа аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *