Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, түүнийг дагаж гарсан журмуудын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хэлэлцэв

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайлан, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудыг нэгтгэн боловсруулсан “Судлагдсан байдлын тойм” судалгааны үр дүнг хэлэлцлээ.
Судалгааны ажлуудын үр дүнг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг хүлээн оролцдог нийгмийн хамгааллын салбарынханд танилцуулж, тодорхой санал авахаар шийдвэрлэлээ.
Мөн “Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хийгдэж буй “Гэмт хэргийн криминологийн болон виктимилогийн судалгаа”-ны ажлын явцтай танилцаж, дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудад хүргүүлж, санал авахаар тогтлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *