Малчдын эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажилд олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтарна
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар малын хулгайтай холбоотой мэдээлэл сонсож, идэшний мал, мах тээвэрлэж байгаатай холбогдуулан “Мал мах” нэгдсэн арга хэмжээг 11 дүгээр сарын 05-ны өдрөөс зохион байгуулахаар боллоо.
Мөн олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран малчдын эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.