Төв, орон нутгийн номын сан, соёлын төв, музейн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Тус Ажлын албанаас Цагдаагийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын Соёлын яамны захиалгаар төв, орон нутгийн номын сан, соёлын төв, музейн албан хаагчдад зориулсан цахим сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Цахим сургалтыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргал Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Наранбаатар Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн ойлголт, хэлбэр, урьдчилан сэргийлэх асуудал сэдвээр тус тус явууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *