Өнөөдрөөс “Eduten” платформ дээр математикийн хичээл орно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Боловсролын үнэлгээний төвөөс гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж, үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна.

Энэ хичээлийн жилд гурав болон дөрөвдүгээр ангид математикийн “Эдүтэн” платформ, тав болон зургаадугаар ангид англи хэлний Пийрсон платформыг нэвтрүүлсэн. Хоёр долоо хоног, хоёр сар зарчмыг баримтлан багш бүр платформоо ашиглах, арга зүйгээ сайжруулах, сургууль бүр орчин нөхцөлөө бүрдүүлэх зэргээр 9, 10 дугаар сар бэлтгэл ажлаа хангахад анхаарсан.

Платформыг сургалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаснаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс буюу энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын 3, 4 дүгээр ангид долоо хоногт нэг удаа математикийн хичээлийг “Еduten” платформ дээр зохион байгуулна гэж БЕГ-аас мэдээлэв.

Эдүтэн, Пийрсон платформууд багш нарын ачааллыг бууруулж, хичээл, сургалтын үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж буй.

Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих After school платформ туршигдаж буй бөгөөд цаг хугацаа орон зайн байршлаас үл шалтгаалан хүүхэд бүрд хөгжих боломжийг олгоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *