Airtruck дрон 10 минутад 4.7 км зайд 5кг цус, цусан бүтээгдэхүүн хүргэнэ
Монгол улсын нийт хүн амын тал хувь нь болох 1,6 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг Хотын замын хөдөлгөөнд 658,000 тээврийн хэрэгсэл оролцож 9-13 км цаг хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч түгжрэл үүсч байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нарлаг Улаанбаатар Ротари клуб хамтран 2020 онд анх удаа Монгол улсад дрог ашиглаж цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх туршилт судалгааны ажлыг эхлүүлж байжээ.
Тэгвэл өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвөөс Монгол-Японы эмнэлэг хүртэлх 4.7 км зайд Airtruck тусгай ложистикийн дроноор 5кг цус хүргэх туршилтын нислэгийг амжилттай хийлээ. Энэхүү Airtruck тусгай ложистикийн дрон нь 5 кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг цагт 36 км цагийн хурдтай 10 минутанд зорилтод газраа хүрэхээр тооцоолсон байна.