Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өчигдөр өглөө нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ.
Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.