Дорноговьд амиа алдсан охины дурсгалд зориулсан “The Angel” кино 72 цагийн кино наадмаас шагнал хүртжээ

FNI /Film Network Ireland/ Ирландын кино нийгэмлэгээс 2023.10.20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд Ирландад ажиллаж амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож “The Minding Creative Minds” шагналыг “The Angel” бүтээлээрээ хүртлээ.
Өчигдөр буюу 2023.11.14-ний өдөр FNI Awards болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 орчим залуус оролцож, нийт 18 богино хэмжээний кино бүтээлээр өрсөлджээ.
Энэхүү  уран бүтээлдээ залуус  Монгол Улсад болж буй нийгмийн асуудлыг хөндсөн бөгөөд  саяхан Дорноговь аймагт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж “The Angel” гэж нэрлэжээ.
“The Angel” кинонд найруулагчаар  Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал  нарын залуус оролцсон байна.
Мөн “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд  багийн төрөлд  монгол залуус  “Nadur” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 months ago

Зөв санаа дэвшүүлж уран бүтээл хийсэн залуучууддаа баяр хүргэе.