Н.Мишигдорж: Камерын бичлэгийг зөвхөн ар гэрийнхэнд үзүүлнэ, олон нийтэд дэлгэхгүй
ХУД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай Д нас барсан хэрэг энэ сарын 11-12-нд шилжих шөнө гарсан. Дуудлага цагдаагийн байгууллагад 13-ны өглөө ирсэн бөгөөд үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Улмаар биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэж, оройн хоолондоо орсон. Ингээд оройн тоондоо хамрагдах зэргээр тухайн цэргийн ангийн хуваарийн дагуу ажиллагаанд оролцоод мөн өдрийнхөө 22 цаг 34 минутад амралтын байр руугаа орсон байдаг.
Харин 13-ны өглөө 06 цагт бослого зарлахад талийгаач босоогүй тул очоод үзэхэд талийгаач нас барсан байдалтай байсан байдаг. Ингээд тухайн ангиас цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.
Эрүүгийн хуульд заасан задлан шинжилгээг заавал хийх эрхзүйн зохицуулалтын хүрээнд буюу “сэжигтэй байдлаар амиа алдсан бол” гэдэг заалтыг үндэслэн талийгаачид задлан шинжилгээ хийсэн.
Мөн ар гэрийнхний хүсэлтээр тухайн өдрийн бичлэгийг өнөөдөр 13:00 цагт үзүүлнэ. Хуулиараа зөвхөн хэргийн оролцогчдод үзүүлэх боломжтой тул олон нийтэд дэлгэхгүй. Талийгаачийг уушгины өвчтэй байсан эсэх талаар шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт гараагүй учир тодорхой хэлэх боломжгүй. Нийтдээ 8 камерын бичлэгт үзлэг хийснээс нь 2 камер нь хуурай цэргийн командлал дээрээ, үлдсэн нь цэргийн ангидаа байсан” гэлээ.