|

Хуурамч диплом ашиглан төрд ажилласан иргэдээр хохирлыг нөхөн төлүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найман иргэнээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ. Тодруулбал хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээр тогтоосон байна. Иймд хэргийн холбогдогчдоор ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нь нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *