АН: Өнөөдөр Монгол Улс 33,8 тэрбум доллларын өртэй
Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ
НИТХ-ын төлөөлөгч: Т.Батцогт: Монгол төрийн бүх эрх мэдэл хулгайчдын гарт байна. Монгол Улсын иргэний алтан амь ямар ч үнэ цэнэгүй болсон байна.
Нийслэл хотод сүүлийн 3 жилийн хугацаанд угаартаж амь насаа эрсдэх явдал 3 дахин өссөн байна. Сайжруулсан шахмал түлш хүний эрүүл мэндэд хойртой юу, үгүй юу гэдэг албан ёсны дүгнэлт байхгүй. Төсвөөс 1 их наяд гаруй төгрөгийг зарцуулаад байна. МАН-ын хулгайч нар шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн ч Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна.
Дахиад үргэлжүүлээд шахмал түлш нэртэй угаараар Улаанбаатарчуудыг хэр удаан хордуулах вэ, иймэрхүү бодлого явуулж байгаа МАН-ынхан монгол хүний амь насыг өчүүхэн чинээ бодохгүй байна. Олон нийтэд нээлттэй болгохгүй байх тал дээр бүх ажлыг зохион байгуулж байна.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: НИТХ дээр 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 1,7 их наядын 430 тэрбум төгрөгийн орлогыг хасч нийт төсвийн 20 гаруй хувь дээр өөрчлөлт оруулж байна.
Эдийн засаг, төсвийн ажлын хороо хуралдсан ч асуултад ойлгомжгүй хариулт өгөх нөхцөл байдалтай байна. Бид хариуцлагын асуудлыг цаашид ярих ёстой. Х.Нямбаатар анх ажлаа авч байх үедээ намайг 1 сарын хугацаанд ажил хийлгээд үз гэж байсан ч өнгөрсөн сарын хугацаанд яаж ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн ам, түүнийг дагасан асуудлыг квотоор шийднэ гээд яриад сууж байна. Хотын дарга бол сайн менежер байх ёстой. Удахгүй 2024 оны нийслэлийн төсвийг хэлэлцэх гэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан: Хотын ажил бүхэлдээ хогийн тамтаг болсон. Утаа униар, түгжрэл, хулгай гээд бүхэлдээ системийн доройтолд орчихсон байна. Сүүлийн 6,7 жилийн хуцгаацанд нийслэлийн төсөв 3 дахин нэмэгдсэн ч гарын салаагаараа урсгасаар байна. Хотын хөгжил яст мэлхийн хурдаар хөдөлж байна. Сүүлийн хэдэн жил түгжрэл, утаанд 1 их наяд төгрөгийг тус бүр зарцуулсан ч инженерийн бодлого, эдийн засгийн тооцоололгүйгээр хот урагшлахгүй нь ээ. Шинэ бодлого, менежмент хэрэгтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Ардчилсан нам 2012-2016 онд Улаанбаатар хотод 33 уулзварыг хийсэн. Улс даяар 3000 км авто замаар бүх аймгуудаа холбосон. 2012-2016 онд найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг эхлүүлж байсан.
Аз жаргалтай Улаанбаатар гэдэг нь биелсэн үү, аз жаргалтай Улаанбаатар хотод амьдарч чадаж байна уу, цаашид амьд явах уу гэдэг асуудлыг иргэд, олон нийт хөндөж байна. Зөвхөн шахмал түлшний хорт бодисноос үүсэлтэй шинэ төрлийн элэгний вирус гарчихлаа.
УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан: Өнөөдөр Монгол Улс 33,8 тэрбум доллларын өртэй. 12-13 тэрбум долларын ДНБ-тэй байгаа нь жилдээ 12-13 тэрбум төгрөгтэй, жилдээ 33 тэрбум төгрөгний өртэй айлаар төсөөлж болох юм. Ямар ч зардал гаргахгүйгээр өрөө төлөх айл болж хувирлаа. Засгийн газар маань 33,1 их наяд төгрөгийн өртэй байна. Айл болгон 2-3 төрлийн өртэй байна. Тухайлбал банкнаас авсан өр, тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээл, дэлгүүрээс авсан өр зээл маш өндөр түвшинд байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалтай байна.
Төсвөс санхүүжилт, тендер авдаг, уул уурхайн бизнесийн салбараас бусад нь өрөнд автсан байна. Монгол улс 29,5 их наяд төгрөгийн борлуулалттай байна. Үүнийгээ эдийн засаг өслөө, наааштай өөрчлөлт гарлаа гэдэг ч 78% нь уул уурхайн салбараас орж ирж буй орлого юм. Уул уурхайгаас бусад бүх салбар уналтад орсон гэхэд болно. Өнгөрсөн жил 11,9 сая тонн нүүрс эскпортлосон байна. Айлаар тооцвол авдранд байгаагаа гаргаж зараад буцаад оруулж ирэхгүйтэй ижил.
Бид байгаа баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Төсвийг хумих, данхар бүцтийг бууруулах нэн тэргүүний шаардлагатай. Төрийн өмчийн бүх компануудыг хувичилж хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөөнийг бий болгох болно. Иргэдийн өрийн ачаалыг бууруулахын тулд орлогыг нэмэх хэрэгтэй.
Монгол Улсыг өнөөдөр морь гэж үзвэл чөдөртэй, тушаатай морь гэж харж болно. Харин тэр чөдөр тушаа нь төр өөрөө болоод байна. Дурын малчин лангуун дээрээ махаа зардаг эрх чөлөөг нь өгдөг болчихвол махны үнэ буурч, малчдын орлого нэмэгдэх болно.
ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл: Цэргийн алба хааж байх үедээ амь насаа алдах үзэгдэл дахин гарах боллоо гэсэн ч тодорхой хариуцлага тооцдоггүй, тохиолдол мэтээр өнгөрөөсөөр байна. Гэвч энэ нь тогтолцоо, системийн шинжтэй хүний эрхийн зөрчил юм. Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд маань цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна. Хүний эрхийн талаас “ХЭҮК” тасралтгүй ярьсаар ирсэн ч сүүлийн 10 жил цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч 20 хүн амь насаа алдаж, дүрмийн бус харьцааны зөрчил 150 гаруй бүртгэгдсэн байна.
Цэргийн албанд байхдаа учир битүүлгээр амь насаа алддаг, амиа хорлосон гэдэг мэдээллүүд ирдэг. Амиа хорлоход хүргэнэ гэдэг маш том гэмт хэрэг болж байгаа юм.
Мэдээлэгдээгүй, ил гараагүй, дараад өнгөрсөн тохиолдол олон байна. Маш их сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн мөлжлаг цэргийн алба хаагч дунд арсаар байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд ч мөн илэрсээр байна.
Орчны эрүүл мэндээр хангуулах, ариун цэвэр, хоол ундны үйлчилгээ гээд маш олон асуудал гарч ирдэг. Батлан хамгаалах салбар олныг хамарсан айдас, эргэлзээг тайлах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Одоог хүртэл реформ хийхгүй байсаар ирлээ.
Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж: Ардчилсан намын Дотоод сонгуулийг ДоСХ-с зохион байгуулдаг. Дотоод дүрмийн хүрээнд нэр дэвшигчид маань бүртгэлээ хийлгэсэн байгаа.