Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авч, хорих 461-р ангийн эмнэлэгт эмчлүүлж байна
Хорих 461 дүгээр ангид баривчлагдсан, хорих ангиудад хуваарьлагдан явах хүмүүс дамжин өнгөрдөг билээ.
Өнгөрөгч хоногуудад уг ангид дамжин өнгөрөх зорилгоор саатуулагдаж байсан хүмүүс дундаас 53 халдварын тохиолдол батлагдсан байна.
Тухайн саатуулагдаж буй хүмүүсээс эхний удаад түргэвчилсэн шинжилгээ авахад Н.Түвшинбаярын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Улмаар дахин PCR шинжилгээ авахад хариу эерэг гарснаар халдвар авсан нь тогтоогдож, одоогоор эмчилгээ хийлгүүлж эхэлжээ.
Мөн 461 дүгээр хорих ангид халдвар авсан ихэнх өвчтөнүүдийг тус хорих ангийн эмнэлэгт хязгаарлан эмчилж байгаа гэлээ.
Эх Сурвалж:ШШГЕГ