Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүгч, албан хаагчдыг шагналаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдыг шагналаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг шагнал гардуулах үеэр “Өнөөдрийн үйл ажиллагаа нь шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, шүүх эрх мэдлийн байгууллагын түүхийн бүхий л цаг үеийн ололт амжилтыг бататган иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн шүүгч, шүүхийн байгууллагын албан хаагч Та бүхний чармайн хөдөлмөрлөснийг Монгол Улсын төр өндрөөр үнэлсний гэрч, илэрхийлэл болж байна. Та бүхний шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмэр, хичээн зүтгэсэн он цагийн бахдам түүх ийнхүү бүтэн зууны үнэ цэнийг илтгэж буйд, эдгээр ололт, амжилт дардан замаар амар хялбар ирээгүйг энэхүү индрээс зориуд цохон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Энэ онд Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан үндсэн чиг үүрэг болох хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өмнө нь та бүхний хийж, хэрэгжүүлж ирсэн амжилт, ололтыг улам бататган хэрэгжүүлэх, мөн нийгмийн шаардлагад нийцүүлэн хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, шударга үнэнийг дэнслэх энэхүү чиг үүрэгт улам их амжилт хүсэн ерөөж байна.” гэв.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах шүүгч, албан хаагч нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хүндэт тэмдэг”, “Шударга ёсны элч” цол, тэмдэг, “Жуух бичиг”-ийг тус тус гардан авлаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:
- Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэжлийн хорооны ажлын албаны референт асан Чүлтэмийн Жаргалсайхан
- Нийслэлийн шүүхийн шүүгч асан Сономын Ичинхорлоо
- Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн
- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Равдандоржийн Алтантуяа
“Алтан гадас одон”-оор:
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ноостийн Хонинхүү
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамдингийн Батцэцэг
- Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гүнбаярын Баярдаваа
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр
- Шүүхийн ерөнхий зөвлөл, Бодлогын асуудал хариуцсан шинжээч, ахлах референт асан Цагааны Нарангэрэл
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт жолооч Баатарцогтын Батцэнгэл
- Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт үйлчлэгч асан Дуламын Эрдэнэчимэг
- Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч асан Пүрэвийн Бямбадорж
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нарантуяагийн Сарангүн
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын референт Эрдэнэбулганы Батцэнгэл
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт үйлчлэгч Банзрагчийн Тунгалаг
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хуулийн хэлтсийн Хууль зүйн асуудал хариуцсан референт Нямсүрэнгийн Гэрэлтуяа
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Баярсайханы Хэрлэнчимэг
- Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Цэдвээгийн Батжаргал
- Багануур дүүргийн шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах Пүрэвцэрэнгийн Нансалмаа
- Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Галбадрахын Солонго
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэн
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөртогоогийн Энхжаргал
Хэвлэл мэдээллийн хэлтэс