Өмнөговь аймагт “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023” арга хэмжээ боллоо
Өмнөговь аймгийн 15 сумын малчдын төлөөлөл хуран цуглаж зөвлөгөөн чуулганд оролцлоо. Малчдын зөвлөгөөн нь 2 жил тутам зохион байгуулагддаг хэдий ч цар тахлын улмаас товлосон жилдээ зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн зөвлөгөөнд 420 гаруй малчид ирж оролцлоо. Говь нутагт цаг уурын өөрчлөлт болж жил ирэх тутам ган гачиг болох давтамж нэмэгдэж малчдын аж ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.
Иймд малчдынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг ажил хэрэг болгох зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт бүхий “Чинээлэг малчин”, “Нутгийн үйлдвэрлэгч”, “Бэлчээр усжуулалтын 2-р аян” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.