ҮЙЛ ЯВДАЛ: Иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах талаар мэдээлнэ
Арваннэгдүгээр сарын 20-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм.
10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор Төрийн ордонд эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх уг форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, НҮБ-ын ХХААБ, Хүүхдийн Сан, ХАС, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцохоор төлөвлөж байна.
10.00 цагт: МУИС-ийн номын санд: “Монголын анхны цахимжсан номын сан”-г танилцуулна. Утас: 9458-2204.
11.00 цагт: МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт: МҮЭХ-ны байранд: Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 8806-2882 , 949-49454.
12.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт: Нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 8000-0819.
–УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
–НҮБ-ын Хүүхдийн сан, Соёлын яамнаас НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад соёлын боловсрол олгох, хүүхдийн бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх зорилготой “Хүүхдийн ертөнц-Бүтээлч орон зай” өдөрлөгийг Зайсан хилл цогцолборт зохион байгуулна.
-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.
-Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран “МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ” хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.
-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төвд:
11.30 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах талаар мэдээлнэ.
12.00 цагт: Нийтийн цэнгээнт бүжгийн үүсэл хөгжил, уламжлал болон спортын бүжгээс юугаараа ялгаатайг тайлбарлаж Монголын үндэсний нийтийн цэнгээнт бүжгийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.