ЦЕГ: Их Наяд худалдааны төвөөс хулгай хийсэн гурван эмэгтэйг шалгаж байна
Энэ сарын 19-ны өдөр “Их Наяд” худалдааны төвөөс хулгай хийсэн эмэгтэйчүүдийн бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Их Наяд” худалдааны төвд хулгай хийж баригдсан эмэгтэйчүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Одоогоор хэргийн тухай мэдээлэл гараагүй байгаа бөгөөд 7-10 хоногийн дотор шалгагдаж дуусна” гэв.