Хамгаалалтын хашааг давж орсон хоёр буга галт тэргэнд дайруулжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд хоёр толгой буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осол гарчээ. Мэдээллийг анх 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 22 цаг 40 минутад машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт өгсөн аж.
Тус мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан гэнэ. Улмаар цахим орчинд тухайн хоёр бугыг хулгайн анчид агнасан хэмээн мэдээлсэн нь ташаа гэдгийг Богдхан уулын дархан цаазат газраас мэдэгдэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments