Хилчид 15 настай хүүгийн амийг аварчээ
Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дугаар дүгээр салбарын Харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, гэрээт хилчин, байлдагч Л.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд мориноосоо унаж хөлөө хугалан, улсын хилээс 5 км орчим зайд, хагас осголтын байдалтай байхад нь олж илрүүлсэн байна.
Хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ар гэрт нь мэдэгдэж хүлээлгэн өгснөөр 15 настай хүүгийн амь насыг аварч чаджээ.