“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” энэ сарын 26-нд болно
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Төрийн ордны Их танхимд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлагч 800 өсвөр үе, залуучуудыг иргэний андгай, тангараг өргүүлж, төлөөлөл 30 сурагчид батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үе, хүүхэд, залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэн, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.